Бодлын өрөө..

  • Нүүр хуудас
  • Миний тухай
  • Холбоо барих
  • Instegram
  • Twitter
  • Facebook

Бяцхан буу халалт..

Unknown   Миний Нүдэнд...   7:03 AM   0 Comments
“Оюутан аав”



Сайн байцгаана уу уншигчидаа? 
Анхны бяцхан буу халалтаар "аавын" тухай ярилцлаа... 
Зочин:  РТМУС-ийн 4-р курсын оюутан М.Эрхэмбаяр 
Оюутан аавын бяцхан ертөнцөөр хамтдаа аялья.

-       - Өдрийн мэнд. Хичээл сайн уу?
-       - Өдрийн мэнд хүргэе. Хичээл давгүй ээ сайн.
-       - Дипломын ажил гээд их л завгүй гүйгээд байгаа байх?
-       - Харин тиймээ. Дөрвөн жилийн хийсэн бүхний үр дүнг харах, харуулах гээд их л сайхан бас хэцүү өдрүүд урсаж байна даа.
-       - Тэгэхээр өнөөдөр би таньтай зөвхөн оюутан эсвэл жирийн нэг Эрхэмбаяр  гэдэг өнцөгөөс биш аав  хүний хувиас тань ярилцахыг хүслээ.
-       - Өөх ямар сонин юм бээ? Оюутны зөвлөлийн гишүүний хувьд л ярилцах байх гэж бодож байлаа.
-       - Аав болох нь гэсэн мэдээг анх яаж сонсож байв? Тэр үеийн дурсамжаасаа хуваалцаач?
-       - 2-р курсдээ аав болох нь гэж дуулсан. Догдлол, сандрал, айдас гээд бүх мэдрэмж зэрэгцээд нэг л хачин болчихдог юм билээ. Магадгүй “шоконд орно”  гэж тэр байх. Тэрхэн үедээ яг юу хийж, юу хэлэхээ ч мэдэхгүй л байсан даа. Одоо бодоход хамгийн сайхан мөч тэр байж.
-       - Хоёр дугаар курс гэхээр аав болчих хэмжээний төлөвшсөн,  “том хүн” болоогүй байдаг үе болов уу.
Ээж аав, гэрийхэн нь яаж хүлээж авсан бэ?
-      -  Амьдралдаа  айж, салгалсан нь энэ мэдээг ээж аавдаа хэлэх үед л байсан даа. Гэхдээ тэд нар минь их таатай хүлээж авсан. Эхнэр бид хоёрыг үерхдэгийг мэддэг байсан болохоор ч тэр үү цочирдоогүй. Гэхдээ л яг миний мэдэрсэн шиг олон мэдрэмжийн нийлэмжийг мэдэрсэн байх.
-       - “Та хүүхэдтэй боллоо” гээд эмчээс сонсох үе сайхан биз?
-       - Би яаруу сандруу эмнэлэгрүү гүйгээд л ороход яг хүү маань төрж, эмч ч хэлж байсан. Ёстой л тэр дорно “Би аав боллоо” гэж орилмоор болдог юм байлээ. Одоо ч тэр үеийг бодоход нүдэнд нулимс дүүрээд байдаг юм. Бүх гэрэл гэгээ хүрээд ирэх шиг миний хүү ирсэн дээ бид хоёрт...
-       - Оюутан хэрнээ аав байхын тухай?
-       - Ер нь жоохон хэцүү шүү. Сайн аав байж чаддаггүй гэх үү дээ. Би ядаж байхад их нийгмийн идэвхитэй, элдэв ажилд оролцдог зав зай багатай. Тийм болохоор хүүгээ шөнө л уйлахад нь хааяа нэг босдог байлаа. Нойрондоо дийлдээд их л  хэцүү ажил шиг санагддаг байсан. Гэхдээ би хүүгээ амьдралд минь ирсэн бэлэг гэж ойлгодог.  Аз жаргалыг жаахан ч гэсэн эртхэнээс мэдэрсэн нь сайхан биш гэж үү? Зарим хүмүүс шүүмжилдэг л юм. Сурч мэдэх насахдаа хүүхэдтэй боллоо гэж... Харин би “аав” хүний жаргалыг мэдэрснээс хойш өөрийгөө азтайд тооцсон.
-       - Та ямар аав, ямар нөхөр байхсан гэж боддог вэ?
-       - Би зүгээр л юугаар ч дутаахгүй байхыг хүсдэг. Ялангуяа хайраар. Эхнэр хүү хоёр минь миний хайраар л урам орж, цэцэглэж дэлбээлэх болохоор тэдэнд би, миний сэтгэл зүрх, сайхан хайр хэрэгтэй гэж боддог. Ихэнхи хүмүүс ярьдаг шүү дээ “аав шигээ аав байхсан” гэж. Харин би зүгээр л надаар бахархан, миний хайрыг хүндлэх хэмжээний  аав байхыг  хичээдэг. Гэхдээ одоогоор би энд сургуульдаа явж, эхнэр хүү хоёр Эрдэнэтэд байдаг болохоор өөрийгөө сайн аав гэж хэлж чадахгүй нь. Уул нь хамгийн хэрэгтэй зүйл бол аав ээж нь хажууд нь байх  юм шүү дээ. Одоо хурдхан төгчихвөл хамгийн түрүүнд хүүтэйгээ хамт байхыг л бүх ажлын түрүүнд тавьж, зорилго болгоод байна даа.
-       - За бяцхан ярилцлагын булангийн чимэг болсон таньд баярлалаа. Сайн аав, Сайн нөхөр басхүү сайн сэтгүүлч болохыг хүсье.








Ярилцсан: Т.Жанна

2014 он

Миний Нүдэнд...

Author Info

Unknown

Хүсэхээ болих цаг мөчийг л би "үхэх" гэж нэрлэнэ. Бм хүсэж, тэмүүлэхээ болиогүй цагт амьсгал хураах нь үхэл огтхон ч биш! Т.Жанна

Related Posts

No comments

Newer Post Older Post Home

Тавтай морилно уу.

Unknown
View my complete profile

Блогийн тухай..

Бид цаг минут, хором бүрт янз бүрийн зүйлийн тухай боддог. Олон хүнээс "нэг удаа ч гэсэн юу ч бодохгүй байж үзэх юмсан" гэдэг үгийг сонсож байсан. Гэхдээ бидэнд байгаа хамгийн гайхамшигт эрх чөлөө бол зах хязгааргүй бодох, түүнийгээ илэрхийлэх биш гэж үү?
Тиймээс өөрийн эрх чөлөөний ертөнцдөө тунгаасан өчүүхэн зүйлсээс энэ хуудсанд хуваалцья.

Нийтлэлүүд

  • Эмээдээ зориулав.
    “Эмээ гэдэг үг яг л гавьяатаа гэж байгаа юм шиг хүндтэй сонсогддог...”
  • Дурсамж тэмдэглэл...
    “Хатны инээмсэглэл”
  • Б.Лхагвасүрэн : Хүүдээ унших шүлэг
    Эцэг эхийн жаргал үр хүүхдийнхээ зөв, сайхан амьдралаар хэмжигддэг шиг санагддаг юм.. Тийм болохоор хэн бүхэн ядахнаа өөрийгөө хайрлаж, зөв ...
  • Сурвалжилсан тэмдэглэл..
                       Жихүүн  салхи хөлөглөсөн  дулаан жаргал..
  • Нүд...
    “Нүд л хардаг уу?”
  • Хайрлаж, хайраараа гоёх сайхан...
    Б.Лхагвасүрэн :Чамаараа би зөндөө гоёсон  
  • Дэлгэсэн өдрийн тэмдэглэл
    05.10.2015.
  • Боловсруулаагүй бодол...
    Өрөөсөн хайр
  • Маргаашгүй хайр...

Архив

  • ▼  2015 (15)
    • ►  May (3)
    • ▼  April (7)
      • Та аль нь вэ? :))
      • Фото сурвалжлага
      • Нүд...
      • Бяцхан буу халалт..
      • Дурсамж тэмдэглэл...
      • Өөрчлөлт бүр таниас...
      • Эмээдээ зориулав.
    • ►  March (5)

Ангилал

  • Бичлэг
  • Миний Бодол...
  • Миний Нүдэнд...
  • Уншаад ухаарахуй...

Хандалт

Дэлхийн хандалт

Найз блог

  • СУИС-ийн Радио Телевиз, Медиа Урлагийн Сургууль
    Edius шалгалтын асуулт
  • Мэргэнд буусан чоно
    НАНГИАД ХАТАН

Copyright © Бодлын өрөө..