Бодлын өрөө..

  • Нүүр хуудас
  • Миний тухай
  • Холбоо барих
  • Instegram
  • Twitter
  • Facebook

Б.Лхагвасүрэн : Хүүдээ унших шүлэг

Unknown   Уншаад ухаарахуй...   10:40 PM   0 Comments
Эцэг эхийн жаргал үр хүүхдийнхээ зөв, сайхан амьдралаар хэмжигддэг шиг санагддаг юм.. Тийм болохоор хэн бүхэн ядахнаа өөрийгөө хайрлаж, зөв амьдраасай...

Б.Лхагвасүрэн : Хүүдээ унших шүлэг 
Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ
Азгүй хүнээ би...
Аманд багтдаг байсан тэр хөөрхөн хөл нь
Агуу орчлонг онож ядан дэнчигнэнэ
Залуу насны багтаж ядсан аагинд
Заамны товч нулимс шиг унаж
Дээл битгий хэл
Дэлхий багадсан чиний насыг аав нь
Үүл хуйлартал янцгаах морьдын
Дэл сүүлний салхин дунд
Үнэн дүнжгэр уулынхаа
Дэнж бэлийн цэцгэн дунд
Бүрэг номхон зантай нь
Бүдрэхдээ гутдаггүй зоригтой нь орхисон сон...

Аав нь хүүгээ согтуу явахыг харахад

Алтан ургийн багана ганхаж байх шиг уйтай
Аавыгаа чи лав хоёр болгон үзэж байгаа
Нэг нь үхэхэд
Нэг нь үлдэх юм шиг дэвэрч байгаа
Чи бидэн хоёр хэн хэндээ ганцхан шүү дээ үр минь...

Уншаад ухаарахуй...

Author Info

Unknown

Хүсэхээ болих цаг мөчийг л би "үхэх" гэж нэрлэнэ. Бм хүсэж, тэмүүлэхээ болиогүй цагт амьсгал хураах нь үхэл огтхон ч биш! Т.Жанна

Related Posts

No comments

Newer Post Home

Тавтай морилно уу.

Unknown
View my complete profile

Блогийн тухай..

Бид цаг минут, хором бүрт янз бүрийн зүйлийн тухай боддог. Олон хүнээс "нэг удаа ч гэсэн юу ч бодохгүй байж үзэх юмсан" гэдэг үгийг сонсож байсан. Гэхдээ бидэнд байгаа хамгийн гайхамшигт эрх чөлөө бол зах хязгааргүй бодох, түүнийгээ илэрхийлэх биш гэж үү?
Тиймээс өөрийн эрх чөлөөний ертөнцдөө тунгаасан өчүүхэн зүйлсээс энэ хуудсанд хуваалцья.

Нийтлэлүүд

  • Эмээдээ зориулав.
    “Эмээ гэдэг үг яг л гавьяатаа гэж байгаа юм шиг хүндтэй сонсогддог...”
  • Дурсамж тэмдэглэл...
    “Хатны инээмсэглэл”
  • Б.Лхагвасүрэн : Хүүдээ унших шүлэг
    Эцэг эхийн жаргал үр хүүхдийнхээ зөв, сайхан амьдралаар хэмжигддэг шиг санагддаг юм.. Тийм болохоор хэн бүхэн ядахнаа өөрийгөө хайрлаж, зөв ...
  • Сурвалжилсан тэмдэглэл..
                       Жихүүн  салхи хөлөглөсөн  дулаан жаргал..
  • Нүд...
    “Нүд л хардаг уу?”
  • Хайрлаж, хайраараа гоёх сайхан...
    Б.Лхагвасүрэн :Чамаараа би зөндөө гоёсон  
  • Дэлгэсэн өдрийн тэмдэглэл
    05.10.2015.
  • Боловсруулаагүй бодол...
    Өрөөсөн хайр
  • Маргаашгүй хайр...

Архив

  • ▼  2015 (15)
    • ►  May (3)
    • ►  April (7)
    • ▼  March (5)
      • Харамсал бүхэн мунхагаас..
      • Маргаашгүй хайр...
      • Сурвалжилсан тэмдэглэл..
      • Хайрлаж, хайраараа гоёх сайхан...
      • Б.Лхагвасүрэн : Хүүдээ унших шүлэг

Ангилал

  • Бичлэг
  • Миний Бодол...
  • Миний Нүдэнд...
  • Уншаад ухаарахуй...

Хандалт

Дэлхийн хандалт

Найз блог

  • СУИС-ийн Радио Телевиз, Медиа Урлагийн Сургууль
    Edius шалгалтын асуулт
  • Мэргэнд буусан чоно
    НАНГИАД ХАТАН

Copyright © Бодлын өрөө..