Өөрчлөлт бүр таниас...
Голын эрэг үү?
Улаанбаатараас зүүн урагш 36 километрийн зайд орших нийслэлийн алслагдсан дүүрэг Налайх
нь 3000 гаруй хүн амтай, засаг
захиргааны долоон хороотой юм. Энэ дүүрэг суурь оршин суугчид гэхээсээ гадны
түр суурьшигч олонтойгоор онцлог. Үүний нэг хэсэг нь явуулын ажилчид буюу уурхай, тоосгоны үйлдвэр зэрэг
дүүргийн гол ажлын эх үүсвэрүүдэд хэдэн сар, жилийн хугацаатайгаар ажилладаг хүмүүс...
Энд 33 тоосгоны үйлдвэр байдаг. Олонхи нь Хятад эзэнтэй түүгээр ч барахгүй
нэг үйлдвэрт дор хаяж арав гарам хятад ажилтантай. Гэтэл дүүргийн 1289 иргэн ажил идэвхитэй хайж
байна гэж дүүргийн хөдөлмөрийн хэлтэс мэдээллэсэн. Үүнээс
харахад дүүргийн иргэд ажилгүй байхад гадныхан
амьдарлаа ч ажлаа ч төвхнүүлээд авсан нь асуудал мэт. Үүнд хэн хяналт тавих ёстой
вэ?
Хэзээ алга болох дүр зураг вэ? Хэзээ биелэлээ олох төрийн их ажил вэ?
Тэрэлжийн асуудал үүгээр дуусахгүй ээ.
Хяналт, зохицуулалтгүйгээс болж гэмт
хэргийн тоо өсөх, гол усанд амиа алдах, осол аваар гарах зэрэг асуудал төдий
чинээ их. Туул гол Нийслэлийг цэвэр
усаар хангаж буй дээд эх үүсвэртэй холбогдсон байдаг гэтэл энэ бүхэн уух ус,
түүний орчин мөн үү?
Энэ газар нутгийг хэн хариуцдаг, хэн цэвэрлэх ёстойг дүүргийн
тохижилт үйлчилгээний төвийн мэргэжилтнээс тодруулахад: “Өнгөрсөн
жил хүртэл гүүрний хэсгийн Туул голыг постны хүмүүс хариуцаж,
цэвэрлэх үүрэгтэй байсан харин одоо Налайхын
ТҮК-д харьяалалтай ч яг тэр хэсэгт цэвэрлэгээ, тохижилт хийх ямар ч ажлын хувиар байдаггүй. Зуслангийн иргэд заримдаа
дуудлага өгч, төлбөртэй хогийн машин ажилладаг”
гэж хэллээ.
Энэ тухай голын эрэгт амарч зугаалж явсан иргэд:
-
Хогийн машин голын
ойр орчимд тогтмол ажиллах хэрэгтэй -
Баянгол дүүргийн 8-р хорооны иргэн
А.Чимгээ:
-
Хогон дунд аялал
зугаалга хийж амралтаа өнгөрөөх нь таатай биш. Хогоо хаяж байгаа нь хүний
ухамсартай л холбоотой шүү дээ. Нэгэнт хогоо хогийн саванд хаячих ухамсаргүй
иргэдтэй юм чинь хогийн машиныг гол ус
болоод амралтын газруудын ойр орчимд ажиллуулж байх хэрэгтэй юм болов уу.
Эсвэл хэдэн метрийн зайтай хогийн цэг
байгуулж болох шүү дээ. Хийе гэвэл, цэвэр байлгая гэвэл яриад өнгөрөхгүй төр засгаас ч ажил
явуулах хэрэгтэй.
-
Гялгар уут, лааз байгалийн хөрсөнд шингэхгүй маш уддаг -
Баянзүрх дүүргийн
2-р хорооны иргэн М.Халиун:
-
Байгальдаа хогийн цэг дээр байгаа аятай хогоо хаядаг нь хэтэрхий замбараагүй байгааг
харуулж байна. Саяхан голын усанд машинаа угаасан хүнийг торгодог хууль тогтсон
үүн шиг хогоо хаясан хүмүүсийг ч торгодог болж болно шүү дээ. Тэгэж байж л
хүмүүс ухамсарлах байх. Энэ хогоо хаяад явсан хүмүүсийн хогийг харахад ихэвчлэн
гялгар уут, лааз байдаг энэ нь байгалийн хөрсөнд шингэхгүй маш уддаг. Тиймээс
торгодог болоход буруутах зүйлгүй болов уу?.
-
Гадны жуулчдаас
ичмээр болдог.. -
Налайх дүүргийн 1-р
хорооны иргэн П.Амгаланбаяр:
-
Хүмүүс хогоо хаяад
явдаг нь хэвийн үзэгдэл шиг л болж. Манайх шинэ гүүрний орчмын зусланд
суурьшдаг. Голын эргийн хог хаягдлаас
илүүтэй зуслангийн оршин суугчдын хогоо хаях цэг алга түүнчлэн нойл ч алга. 200 гарам айлтай энэ зуслангийн эхний
эгнээний айлуудыг хашаандаа нойл барихыг хориглодог. Тийм болохоор олон жилийн нүүр үзсэн эвдэрхий, үмхийрсэн нойлыг ашиглахаас өөр
аргагүй байна. Тусгай хогийн цэггүй учраас
нойлынхоо болоод замыг хажууд бүх хогоо хаядаг. Замаар яваа жуулчдаас ичмээр орчинд байна даа.
Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр
хязгаарлагддаг гэдэг. Гэтэл үүнийг
ухаараагүй, ойлгоогүй хүмүүс олон бололтой.
Байгалийн өнгө үзэмж, аялал жуулчлалын гол нутаг, эх орны
үзэмжит газраа өөрсдийн дорой ухамсраас болж бохирдуулж байгаа нь туйлын
харамсалтай байгаа талаар тэнд амарч, аялаж явсан хүмүүс дуу нэгтэй хэлж байсан. Гол ус, газар нутгаа хайрлан, хамгаалж,
хэлээд өнгөрөх биш хийж бүтээж байхыг ч нэгэн дуугаар уриалж байлаа.
Тайлбар: Анхны сурвалжилга
Бичсэн: Т.Жанна
2013 он