Бодлын өрөө..

  • Нүүр хуудас
  • Миний тухай
  • Холбоо барих
  • Instegram
  • Twitter
  • Facebook

Дэлгэсэн өдрийн тэмдэглэл

Unknown   Миний Бодол...   7:09 AM   5 Comments

05.10.2015.


Өдрийн тэмдэглэл миний хувьд бүх зүйл..  

Учир нь энд миний амь биш амьдрал урсаж байдаг. Надад хамгийн сонирхолтой, утга учиртай зүйл л дээ. Учир нь энд миний хамгийн сайн мэдэх дүрүүд бас зөвхөн миний ойлгож болох үйл явдлууд бичигддэг.  Гэхдээ ганц хоёр өдрийн тэмдэглэлдээ дэлгэж байна.. 


05.10. 2015. Feeling: Thoughtful, Determined

Эхлээд яагаад энэ өдрийг онцлон тэмдэглэх болсноо хэлчихье.  Ойрын хэдэн өдөр сэтгэл тавгүй, инээж байгаа минь нь ч худлаа, хүсэж тэмүүлж байгаа зүйлс ч үнэ цэнэгүй санагдаж  ер нь хүн болгонд тулгардаг амьдрал утгагүй болчихсон үеүдийн нэг байлаа. Эмэгтэй хүний ч гэхүү нэг тийм бардам зан, өөрөө өөртөө ч  муугаа үзүүлэхгүй гэсэн хачин бодлоосоо болоод гуниглаж, ганцаардаж, таагүй мэдрэмжинд булуулж байгаагаа хэнд ч хэлэлгүй их удлаа. Өөртөө ч сануулсангүй.
Хүүхдүүдийн ихэнх нь 13,14 насны үедээ утга учиргүй жижигхэн зүйлд уурлаад байдаг шиг би утга учиргүй гуниглаж, ганцаарддаг болоод байгаам. Магадгүй тархи минь жаахан ч гэсэн ажиллагаатай болж байгаа болохоор тэр байх... Ямартай ч энэ бүхэн нэг л асуултаас үүдэлтэй.
“Би юуны төлөө үүнийг хийж байна вэ?”
Яагаад ч юм нэг өглөө сэрсэнээс хойш ямар нэг үйлдэл хийх бүртээ өөрөөсөө энэ төвөгтэй, дургүй хүрмээр, математикын бодлогоос ч хэцүү  асуултыг асуудаг болчихлоо. Хамгийн аймшигтай нь би 100% А авахаар хариулж чадахгүй байна. Яс яривал хичээлээ уншаагүй, огт мэдэхгүй байж зохиож ярьдаг муу сурлагатан шиг л түг таг хийн хариулсаар.....
Ингээд л, энэнээс л болж тархи, зүрх хоёрыг минь эцэс төгсгөлгүй өвтгөсөн ярьшигтай бодлууд хөврөөд л..........
Үнэхээр би хүссэн зүйлээ одоо болтол олоогүй яваа юм биш биз дээ?
“Миний зорилго” гэж зүтгэж явсан зүйлс зүгээр л хоосон амьдарснаас дээр гээд   бий болгосон аргагүй байдлын эцсийн цэг биш байгаа даа?
Би  одоо л айх гэж юу байдагийг мэдэрч байна..
Овоо гайгүй болж байна, бүтээд байна, сурч хөдөлмөрлөж байна, ном уншиж байна, хичээлээ сайн сурч байна,  амжилтруу зүтгэж байна. Ингэж л боддог байсан, магадгүй одоо ч энэ бодлын үлдэгдэл байна. Гэхдээ ном уншиж л байвал энэ сайн зүйл үү? Хичээлдээ онц дүн авч л байвал энэ хангалттай амжилт уу? Хичээлдээ идэвхитэй оролцоод байвал би сайн хүн гэж үү?? Хэн ер нь ном уншиж, их тоотой дүн авсан хүнийг зөв явж байна гэж хэн хэлсэн юм бэ? Хүн болгоны зөв, сайн гэж боддог зүйлийг үнэхээр зөв эсэхэд нь огтхон ч эргэлзэхгүйгээр тэрлүү нь шумбачихсан юм биш үү?

Эцсийн эцэст энэ бүхнийг би юуны төлөө хийгээд байгаа юм бэ?

Юуны төлөө зөв бас сайн хүн байх гээд байгаа юм бэ?

Эцсийн зогсоол нь хаана вэ?

Өөрийгөө олоогүй байж, өөртэйгөө танилцаагүй байж би юунд ингэтлээ яарч гүйсэн юм бэ?
Хаашаа?
Ямар гуталтай байгаагаа, бүр хөлтэй үгүйгээ ч мэдээгүй байж... Хаашаа явахаа, тэнд хүрэхийн тулд хэр их бэлтгэлтэй байх ёстойг нэг ч удаа бодоогүй байж би юунд ингэтлээ яарч гүйсэн юм бэ?

Би хаана байна вэ?

Би хаачих вэ?

Надад битгий тусла!

БИ ОЛНО.
Бичсэн: Т.Жанна




Миний Бодол...

Author Info

Unknown

Хүсэхээ болих цаг мөчийг л би "үхэх" гэж нэрлэнэ. Бм хүсэж, тэмүүлэхээ болиогүй цагт амьсгал хураах нь үхэл огтхон ч биш! Т.Жанна

Related Posts

5 comments

  1. UnknownMay 20, 2015 at 12:21 AM

    Neeree yah geed yu hiigeed bga yum boldoo

    ReplyDelete
    Replies
    1. UnknownMay 20, 2015 at 3:37 AM

      Thh :|

      Delete
      Replies
        Reply
    2. Reply
  2. Imagine.May 23, 2015 at 10:18 AM

    This comment has been removed by the author.

    ReplyDelete
    Replies
      Reply
  3. Imagine.May 23, 2015 at 10:20 AM

    This comment has been removed by the author.

    ReplyDelete
    Replies
      Reply
  4. Imagine.May 23, 2015 at 10:26 AM

    Сонирхолтой байлаа. Надад ч бас ийм асуудлууд тохиолдож шөнийн бодол болдог байсан. яагаад ч юм шөнө их мэдрэмтгий болчихно. Бүх зүйлийг эргэцүүлэн бодож дундрашгүй бодлын ертөнцөд аялаад л. Зун цаг болж тархины аль нэг хэсэгт түр зуур мартагдсан бодлууд өвс шиг л урган гарч ирэх байх даа.

    ReplyDelete
    Replies
      Reply
Add comment
Load more...

Newer Post Older Post Home

Тавтай морилно уу.

Unknown
View my complete profile

Блогийн тухай..

Бид цаг минут, хором бүрт янз бүрийн зүйлийн тухай боддог. Олон хүнээс "нэг удаа ч гэсэн юу ч бодохгүй байж үзэх юмсан" гэдэг үгийг сонсож байсан. Гэхдээ бидэнд байгаа хамгийн гайхамшигт эрх чөлөө бол зах хязгааргүй бодох, түүнийгээ илэрхийлэх биш гэж үү?
Тиймээс өөрийн эрх чөлөөний ертөнцдөө тунгаасан өчүүхэн зүйлсээс энэ хуудсанд хуваалцья.

Нийтлэлүүд

  • Эмээдээ зориулав.
    “Эмээ гэдэг үг яг л гавьяатаа гэж байгаа юм шиг хүндтэй сонсогддог...”
  • Дурсамж тэмдэглэл...
    “Хатны инээмсэглэл”
  • Б.Лхагвасүрэн : Хүүдээ унших шүлэг
    Эцэг эхийн жаргал үр хүүхдийнхээ зөв, сайхан амьдралаар хэмжигддэг шиг санагддаг юм.. Тийм болохоор хэн бүхэн ядахнаа өөрийгөө хайрлаж, зөв ...
  • Сурвалжилсан тэмдэглэл..
                       Жихүүн  салхи хөлөглөсөн  дулаан жаргал..
  • Нүд...
    “Нүд л хардаг уу?”
  • Хайрлаж, хайраараа гоёх сайхан...
    Б.Лхагвасүрэн :Чамаараа би зөндөө гоёсон  
  • Дэлгэсэн өдрийн тэмдэглэл
    05.10.2015.
  • Боловсруулаагүй бодол...
    Өрөөсөн хайр
  • Маргаашгүй хайр...

Архив

  • ▼  2015 (15)
    • ▼  May (3)
      • Зүгээр л зохиож бичлээ.
      • Дэлгэсэн өдрийн тэмдэглэл
      • Боловсруулаагүй бодол...
    • ►  April (7)
    • ►  March (5)

Ангилал

  • Бичлэг
  • Миний Бодол...
  • Миний Нүдэнд...
  • Уншаад ухаарахуй...

Хандалт

Дэлхийн хандалт

Найз блог

  • СУИС-ийн Радио Телевиз, Медиа Урлагийн Сургууль
    Edius шалгалтын асуулт
  • Мэргэнд буусан чоно
    НАНГИАД ХАТАН

Copyright © Бодлын өрөө..