Боловсруулаагүй бодол...
Хайр...
Магадгүй хэн бүхний хорвоод мэндэлснээсээ хойш хамгийн их сонссон, хэлсэн, мэдэрсэн
зүйл нь хайр байх.
Гэхдээ ихэнхдээ хүмүүс хайрыг яг ийм гээд тодорхойлж
хэлж чаддаггүй. Энэ нь үүнийг мэдэрч байгаагүй, мэдээгүйдээ биш л байх.
Зүгээр л хайр үгээр тодорхойлоод хэлэхэд тун хэцүү зүйл. Гарт баригдаж, нүдэнд
үзэгдэж, чихэнд сонсогдоод байдаггүй зөвхөн зүрхэнд харагдаж, сэтгэлд
мэдрэгддэг болохоор тийм байх. Өөрөөр хэлбэл тун нандин хэлхээ.
Бид бундан
хэлбэртэй улаан дүрсийг олон л харж байсан, тэгээд л яг дундуур нь хуваачихсан
нийлхээрээ зүрх болдог зураглалыг ч бид мэднэ. Олон хүн энэ дүрслэлээр хайрыг ойлгодог. Энэ бол яг хайрыг
илэрхийлж чаддаг зүйл шиг санагддаг. Учир нь хайр тэс ондоо, хоёр өөр ертөнц
сэтгэл гэгч утсаар хоорондоо холбогдож, ойртсоор нийлдэг нандин
нийлэмж. Хамгийн гол нь нийлж байж нэг бүхэл зүйл болж чаддаг.
Нэг сэтгэл нөгөө сэтгэлд дурлаж, харин нөгөө сэтгэл нь энэ сэтгэлдээ дасаж
холдох боломжгүй болох тэр үед л хайр буюу төгс нийлэмж бий болдог. Тийм
болохоор би хайрыг хоёр өөр ертөнцийн бие биенээ нөхөх гэж ирсэн талуудын “нэгдэл”
гэж хэлэх гэсэн юм.
Хүмүүс хайрыг их олон төрөл гэдэг.
Эцэг эхийн, найз
нөхдийн, хосуудын гээд л... Харин би
хайрыг ямар ч төрөлгүй, нэг л зүйл гэж үздэг.
Тийм ээ мэдээж
хайранд ямар ч төрөл, ялгаа байхгүй. Зөвхөн хайрлах арга замууд л янз янз
байдаг. Ээжийгээ бид хайрлахдаа сайхан үг хэлж, халамжилж, аяга цай ч болов уу
чанаж өгөхийг боддог. Тэгвэл энэ бүхний эцсийн зорилго нь юу юм бэ? Тэр бол ээжийгээ жаргалтай байлгах л шүү дээ. Тэгвэл олон
залуус хайртай бүсгүйдээ дуртай бэлгийг нь өгч, хамтдаа зугаалдаг. Үүний ч бас зорилго нь юу юм бэ? Мөн л тэр нэгнийг
жаргалтай байлгах.
Ийм болохоор хайр
бол нөгөө хүндээ сайн сайхан, аз жаргалыг хүсэх, мэдрүүлэх, мэдүүлэх юм байна.
Зөвхөн ээжийг, найз бүсгүйгээ эсвэл өөр хэн нэгнийг жаргалтай байлгах арга зам нь л өөр..
Тэгээд эцэст нь
баярлуулж, хайрласан тэр бүхнээсээ хүн өөрөө сэтгэл ханамж, аз жаргалыг олдог. Энэ бол хайр.....
Ингээд хайр
гэгчийг дүгнээд хэлэхэд өөр нэгний жаргалаас өөртөө жаргал мэдэрч байвал энэ
хайр юм байна. Мэдээж бас тэр нэгний зовох, шаналахаас шалтгаалж шархалж байвал энэ хайр юм байна. Үүнийг л
нийлэмж гээд байгаа юм.
Мэдээж бүх зүйлд
хар цагаан тал байдагийн адилаар хайр бүхэн жаргалтай төгсдөггүй, нэгний жаргал
нөгөөд зовлон болох, нэгний зовлон нөгөөд жаргал болох нь бий. Гэхдээ энэ бол
нийлж чадаагүй хайр гэсэн үг. Эвлүүлдэг тоглоомоор бол буруу газраа байраа
эзэлсэн дүрс. Бүх талаар таарсан ч өнгө
дүрс нь зөрөөд байдаг эвлүүлдэг тоглоом шиг... Үүнийг өрөөсөн хайр гэж нэрлэдэг. Нэг цогц
нийлэмж болох гэж буруу дүрсэнд дурласан тал зүрх...
Яаж хийж байгаад хамт
байж өөрөөр хэлбэл эвлүүлж болох ч эвлүүлдэг зурган тоглоомууд нэг л буруу
эхлэвэл төгсгөл гэж байдаггүй. Тиймээс үнэхээр л бүтэхээргүй бол өрөөсөн хайрыг
ч орхих л хэрэгтэй болно.
Залуус бидний
дунд хайр дурлалаас үүдэлтэй тархи, зүрхний өвчин бишгүй олон.. Харин
үүнийг хүнд хэцүү зовлон аятай хүлээж авах хэрэггүй л болов уу. Яагаад гэвэл
цоож бүхэн зөвхөн өөрт нь таарах түлхүүр
байхад л нээгддэг шиг хүмүүс бидэнд ч тохирох, хайрлах хүн гарч ирэхэд л бүх зүйл жинхэнэ утгаараа цогцолдог.
Та анзаардаг бол
ихэнх өрөөсөн хайр анхны харцаар дурласан байдаг. Магадгүй ийм болохоор л
өрөөсөн байгаа ч юм бил үү? Өрөөөр хэлбэл гүйцэт таньж мэдэж, жинхэнэ бие
биенийхээ дутууг нөхөж чадах эсэхээ мэдээгүй болохоор анхнаасаа буруу ч байсан байж болно.
Тиймээс өрөөсөн
хайр бүхэн өөрийн талаа олох хүртлээ төөрөгдөж яваа бяцхан ээдрээ гэж би
ойлгодог. Үүнийг тайлбарлах шаардлагатай
бол эцэг эхийн хайрыг л бодоод үзье. Ээжийг хайрлахад, аавыг хайрлахад яагаад
өрөөсөн хайр гэж байдаггүй юм бэ? Хэдий
орхиод явсан ч, үзэн ядаж байгаа ч эх үрийн хайранд хэн нь ч өрөөсөн хайранд
умбадаггүй. Энэ бол хэн хүнээс илүү ээжийг, аавыг хайрлаж байя гэсэн хүн бүхний зорилго, бодлын учир шалтгаан юм
шүү дээ.
Эцэст нь хэлэхэд өрөөсөн хайр бол жинхэнэ хайр олоход,
хайрыг ойлгоход, хайрлуулахд бэлтгэж буй бяцхан сорилт болов уу.
Бичсэн: Т.Жанна