Бодлын өрөө..

  • Нүүр хуудас
  • Миний тухай
  • Холбоо барих
  • Instegram
  • Twitter
  • Facebook

Зүгээр л зохиож бичлээ.

Unknown   Миний Бодол...   8:28 AM   0 Comments
Толбо






Аймшиг....  хэзээ ч, хэний ч төсөөлөөгүй аз жаргалтай хамт ирсэн аймшиг..

Хэр барагтаа сөхөөд, хэн нэгэнд дуулгаад байх нь битгий хэл өөртөө ч сануулахыг хүсдэггүй амьдралд минь үлдсэн энэ хар  толбыг  яг одоо би бичиж сууна.
Би их энгийн хүн. Миний амьдралын өдөр бүр  автоматаар ажилладаг машин шиг л адилхан зүйлсээ хийсээр  өнгөрдөг. Өглөө бүр дуртай дургүй орноосоо босоод гарт таарсан хувцасаа өмсөөд, хам хум цайгаа ууж,  харанхуй бараан чийг ханхалсан орцноос гарна. Аа тийм.. гарахдаа  инээмсэглэл гэсэн багаа зүүгээд гарна. Ингээд л бусад янз янзын баг зүүсэн хүмүүстэй ажиллаж эхэлдэг байлаа. Тэр нэгэн өдрийг хүртэл энэ л миний амьдрал байсан. Дөнгөж их сургуулиа төгссөн залуухан бүсгүйн хувьд хэтэрхий гутамшигтай уйтгарт амьдрал шүү. Гэхдээ одоо бодоход тэр ч болов уу жаргал байж...
2013 оны 11сарын 1ны өдөр. Ажлынхан маань энэ өдөр оройн хоол хамт идэцгээхээр тэсэн ядан ажлын цаг дуусгалаа. Харин би урьдын адил ганцаараа байхыг илүүд үзэн “Болзоотой” гэж  худлаа хэлж үлдлээ. Яагаад хамт явдаггүй байснаа өөрөө ч ойлгохгүй юм. Ингээд би нөгөө багаа ч авч хаяад, гав ганцаараа ажлын өрөөндөө сууж байлаа. Миний гуниглаж, баярлах үед Facebook гэх эд л ганц найз минь болдог байсан юм. Тэгээд ганцаардлаа жоохон ч гэсэн мартахаар ФэйсБүүкрүүгээ орлоо. Үнэндээ энд байх хосуудын жаргалтай зураг, найзуудын хөгжилтэй яриа зэрэг нь намайг  улам бүр ганцаардмал, хэнд ч хэрэггүй амьтан гэдгийг баталж өгдөг байсан юм. Тэгсэн ч надад өөр сонголт байхгүй. Энэ эдийг нээгээд 2 жил болоход сүүлийн  1сард хэн ч надруу юм бичээгүй, бичих байх гэж найдах  хүн ч байхгүй. Гэтэл юу болсон гээч. Би  дуралчихсан.   Санаандгүй тэр нэгэн залуугийн Фэйсбүүкийг олж харсан юм.
Гайхамшигтай!
Итгэмээргүй шүү..... Хэр барагийн хүнд дурлаад байдаггүй би тэр залууд анхны харцаар л дурлаж орхисон. Гэхдээ бардам ихэмсэг басхүү ичимхий зангаасаа болоод түүнрүү найзын хүсэлт явуулсангүй.  
 Өдөр бүр ганцаардан гуниглаж суудаг байсан хором мөч бүр минь тэр нэгэн үл таних  залууг бодож, зургийг нь ширтэж, бичсэн сэтгэгдлүүдийг нь уншиж суухаар солигдлоо. Гэхдээ  өөрт нь зохиогүй харааны шилтэй , гандаж ширүүссэн  хачин шаргал үстэй, нүүрэндээ будаг битгий хэл тосоо ч олигтой түрхдэггүй над шиг хүнийг хайрлах нь байтугай тоож харахааргүй залуу  байлаа. Гэсэн ч түүнд дурлана гэдэг л өөрөө ганцаардмал, хөөрхий надад бурханы өгсөн бэлэг шиг л байсан.
Хамгийн сонирхолтой нь би өөрчлөгдсөн.
Тиймээ би тэрний төлөө өөр хүн болохоор шийдсэн. Ажлыхаа газрын хамгийн сайхан бүсгүй болох Солонгоос зөвөлгөө авч хэдэн хувцастай болж, нүүрээ ч бага сага буддаг боллоо. Авсан хувцасаа өмсөөд, нүүрээ будаж толинд харахдаа өөрийгөө бас ч тийм яадгаа алдсан  хэрэггүй амьтан гэж бодох бодол минь багасаж, түүнд тоогдоно гэсэн итгэл найдварын гэрэл бадамласаар....  Мэдээж аль гоё гарахаараа зургаа авч ФэйсБүүк-дээ хийсээр байлаа. Ингээд л нэг өдөр  тэр надруу найзын хүсэлт илгээсэн юм. Тэр мөчид аавыгаа бурхан болсоноос хойш анх удаа чин сэтгэлээсээ инээмсэглж билээ.  Гол нь  тэр   намайг зөвхөн  инээмсэглүүлээд зогсохгүй аз жаргалтай болгосон юм. Учир нь надруу “сайн уу” гэсэн мессеж илгээсэн. За ингээд л жаргалтай өдрүүд эхэллээ дээ.  Улам бүр дуралсаар......  Бүр нэг удаа уулзаад авлаа. Би итгэж чадахгүй байсан ч хэтэрхий жаргалтай бүтэн сар өнгөрсөн байлаа.  
Ингээд нэг өдөр би ажлаасаа тараад түүнтэйгээ уулзахаар яарч, болзсон газраа иртэл тэр байсангүй. Бараг бүтэн цаг хүлээсэн ч ирсэнгүй. Утсаа ч авахгүй гэнэт алга болсонд нь бага зэрэг гайхаж байсан ч төдийлөн санаа зовоогүй,  учир нь би түүнийг  хэзээ ч намайг орхихгүй гэдэгт бат итгэсэн. Гэртээ ирээд интернэт ортол тэр надруу захидал явуулсан байлаа ороод үзсэн чинь нэг зураг....... Би “ЭЭЖЭЭ” гэж өөрийн эрхгүй  хашгирлаа. Үгүйээ!!  харсан зүйлдээ итгэсэнгүй, тэнд миний түүнтэй хамт унтсан зураг бас бичлэг байлаа.  Тэр даруй хэн энийг хийв? Юуны төлөө? Яасан гэж? Гэхчлэн олон асуулт ар араасаа урссаар........ Би салгалсан гараараа утсаа аван түүнлүү арай ядан залгалаа. Тэр  утсаа авмагц нь би орилж гарсанаа санаж байна.  Энэ юу юм? Хэн хийсэн юм бэ? Яагад энд байгаа юм?  Чи хаанаас авсан? Гэхчлэн асуугаад л байлаа. Гэтэл тэр нэг л хүйтэн инээснээ “надад арван мянган доллар өг тэгэхгүй  бол энэ зургийг бүх найзуудруу чинь явуулж,  интернэт-д цацах болно” гэсэн. Итгэмээргүй юм. Тэр надад ийм хүйтэн өнгөөр ийм зүйл хэллээ гэж үү? Энэ үнэхээр тэр мөн гэж үү?
Би зүүд байгаасаа гэж хичнээн хүсэвч  2 хоногийн турш намайг сүрдүүлсний  дараа л энэ бүхэн  бодит байдал гэдгийг ойлголоо.  Тэр, тиймээ миний хайрласан тэр залуу охидуудтай танилцаж, дотносоод дараа нь зураг, элдэв дүрс бичлэгийг нь олонд цацна гэж сүрдүүлж мөнгө авдаг хүн  байж.. 
Одоо надаас хойш хичнээн хүүхнийг тэгж хуурч явааг ёстой чөтгөр бүү мэд...
Цагдаад мэдэгдэхийг хүссэн ч тэрний надад хэлсэн бүх зүйл нь  худлаа байсан.  Нэр, нас гээд бүх зүйл нь...  
Тэр зургийг минь бүх порно сайтуудад зарж, интернет даяар миний нүцгэн олон янзын зураг бичлэг тархсан байлаа. Ингээд л миний амьдрал жинхэнэ сүйрсэн гэж болно. Одоо надад гэрэл гэгээ муутай өрөөний дөрвөн хана, намайг гэх юу ч үгүй болсон гэдгийг мэдэрч, бурханыг харааж, өөрийгөө зүхэх цаг хугацаа л байна. Хэдий тийм ч би зориг гаргаж амьдармаар байна. Яагаад би үхнэ гэж? Яагаад би шанална гэж?
Зоригтой байж тэрний төлөө өөрчлөгдсөн шигээ  яагаад дахин сайхан амьдарч болохгүй гэж. Юу ч болсон зоримог сэтгэлээ би хэзээ ч алдахгүй ээ.  
Цагаахан  гэж хэлэхгүй ч толбогүй байсан  амьдралд минь дуссан анхны, хэзээ ч арилахгүй  толбо нь энэ байсан. Тэр надад амьдралын хамгийн сайханыг мэдрүүлсэн шигээ хамгийн муу муухайг ч харуулсан тиймээс “баярлалаа” гэхээс өөрийг хэлж чадахгүй нь дээ.... Би чиний надад ойлгуулсан энэ сэтгэлээр улам ч зоригтой боллоо. Улам ч хайрлаж дурлаж үзмээр санагдлаа, Залуу минь..
.2013он.
Бичсэн: Т.Жанна
\Зүгээр л зохиож бичлээ.\



Миний Бодол...

Author Info

Unknown

Хүсэхээ болих цаг мөчийг л би "үхэх" гэж нэрлэнэ. Бм хүсэж, тэмүүлэхээ болиогүй цагт амьсгал хураах нь үхэл огтхон ч биш! Т.Жанна

Related Posts

No comments

Older Post Home

Тавтай морилно уу.

Unknown
View my complete profile

Блогийн тухай..

Бид цаг минут, хором бүрт янз бүрийн зүйлийн тухай боддог. Олон хүнээс "нэг удаа ч гэсэн юу ч бодохгүй байж үзэх юмсан" гэдэг үгийг сонсож байсан. Гэхдээ бидэнд байгаа хамгийн гайхамшигт эрх чөлөө бол зах хязгааргүй бодох, түүнийгээ илэрхийлэх биш гэж үү?
Тиймээс өөрийн эрх чөлөөний ертөнцдөө тунгаасан өчүүхэн зүйлсээс энэ хуудсанд хуваалцья.

Нийтлэлүүд

  • Эмээдээ зориулав.
    “Эмээ гэдэг үг яг л гавьяатаа гэж байгаа юм шиг хүндтэй сонсогддог...”
  • Дурсамж тэмдэглэл...
    “Хатны инээмсэглэл”
  • Б.Лхагвасүрэн : Хүүдээ унших шүлэг
    Эцэг эхийн жаргал үр хүүхдийнхээ зөв, сайхан амьдралаар хэмжигддэг шиг санагддаг юм.. Тийм болохоор хэн бүхэн ядахнаа өөрийгөө хайрлаж, зөв ...
  • Сурвалжилсан тэмдэглэл..
                       Жихүүн  салхи хөлөглөсөн  дулаан жаргал..
  • Нүд...
    “Нүд л хардаг уу?”
  • Хайрлаж, хайраараа гоёх сайхан...
    Б.Лхагвасүрэн :Чамаараа би зөндөө гоёсон  
  • Дэлгэсэн өдрийн тэмдэглэл
    05.10.2015.
  • Боловсруулаагүй бодол...
    Өрөөсөн хайр
  • Маргаашгүй хайр...

Архив

  • ▼  2015 (15)
    • ▼  May (3)
      • Зүгээр л зохиож бичлээ.
      • Дэлгэсэн өдрийн тэмдэглэл
      • Боловсруулаагүй бодол...
    • ►  April (7)
    • ►  March (5)

Ангилал

  • Бичлэг
  • Миний Бодол...
  • Миний Нүдэнд...
  • Уншаад ухаарахуй...

Хандалт

Дэлхийн хандалт

Найз блог

  • СУИС-ийн Радио Телевиз, Медиа Урлагийн Сургууль
    Edius шалгалтын асуулт
  • Мэргэнд буусан чоно
    НАНГИАД ХАТАН

Copyright © Бодлын өрөө..